365/360 Mandala Residential Tower

Өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхаг

Төслийн консепц

Нийслэл хотын амьдралд шинэ өнгө төрх, шинэ хэв маягийг бүрдүүлж буй хотын шинэ төв, хөрст байгалийг мэдрүүлэх цэцэрлэгт хүрээлэнгийн хойморт байрлах “360 Mandala Residential Tower” хос цамхаг нь урд зүгтээ Богд хан уул, хойд зүгтээ хотын төв талбай гээд Улаанбаатар хот бүхэлдээ дүүрэн, дэлгэмэл өнцгөөр харагдах хотын амьдралын оргилыг илтгэх өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхаг юм.

Төслийн байршил

Хотын хамгийн том ногоон байгууламж болох цэцэрлэгт хүрээлэнгийн хойно сургууль, цэцэрлэгүүдэд ойр, замын түгжрэлд өртөхгүйгээр аль ч зүгрүү нэвтрэх боломжтой, хотын төврүү 15 минутад л алхаад орох, өдөр тутмын хэрэгцээгээ нэг дороос хангахаар боломжтой байршилд төлөвлөгдсөнөөрөө онцгой давуу талтай.

Архитектурын шийдэл

Азийн үл хөдлөхийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Asia Property awards”-аас “ШИЛДЭГ АРХИТЕКТУР”-ийн дизайнтай орон сууцны төслөөр шалгарсан “360 Mandala Residential Tower” хос цамхаг нь өнөө цагийн уран барилгын шинэ хэв маягийн илэрхийлэл болсон Испани архитекторын нарийн мэдрэмж, ухаан шингэсэн, инженерингийн тэргүүлэх шийдэл зэрэг чанар болоод гоо зүйн хослолоороо Улаанбаатар хотод шинэлэг өнгө төрхийг бүрдүүлсэн шинэлэг бөгөөд тансаг, өндөр зэрэглэлийн орон сууц юм.

Интерьер дизайн

Орчин үеийн амьдралын шинэ хэв маягийг илэрхийлэн дотоод интерьерийн шийдлийг модерн, контемпорари загварын чиг хандлагыг хослуулан тансаг тав тухтай байдлаар бүрдүүлэн танд санал болгож байна.

Төслийн зохион байгуулалт

360 хэмээр эргэн тойрноо бүхэлд нь тольдох, хотын төв, Богд хан уулаа харж, сэтгэлээ баясган амьдралдаа авч болох хамгийн тансаг мэдрэмжүүдийг “360 Mandala Residential” танд мэдрүүлнэ.

Давхрын хуваарилалт:

Худалдаа үйлчилгээ

Бүхий л хэрэгцээгээ нэг дороос хангахад тань зориулан 1-3 давхрыг Худалдаа үйлчилгээ, Спорт цогцолбор, Усан бассейн-ны хэсэгтэйгээр зөвхөн танд зориулан бүрдүүлж өгөв.

Төслийн онцлог давуу тал

Ногоон байгууламж – Хотын төвтэй хамгийн ойр, цэвэр цэнгэг агаар, цэлмэг уужим тэнгэрийн хаяаг бүхэлд нь харж, хотын хэмнэлтэй хөл нийлүүлэн амьдралынхаа шинэ хэв маягийг эхлүүлэх танд зориулцсан онцгой байршил.
Цэлгэр саруул цонхоороо хүрээлэн буй орчноо 360 хэмээр тольдон харж уужим, цэлгэр орон зайг мэдрэх боломж.
Испани, Монгол архитекторын ур ухааныг шингээж, инженеренгийн төгс шийдэл бүхий навчин хэлбэрт дүрслэлтэй, дэлгэмэл өнцөгт гоёмсог шилэн фасад бүхий өвөрмөц архитектуртай өндөр зэрэглэлийн орон сууц.

Барилга даяар ус цэвэршүүлэх систем, агаар цэвэршүүлэх систем, аюулгүйн систем зэрэг дэлхийн чанар стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшитэт технологиудыг нэвтрүүлэв.

Дэлхийн чанарын үзүүлэлтийг деталь бүр дээр анхаарч, өндөр зэрэглэлийн орон сууцны чанар стандартыг баримталсан материал, технологи, тоноглолын ялгарал.

Таны амьдралын алтан цагийг хэмнэх, тав тухыг бүрэн мэдрүүлэх оршин суугчдын Concierge service.

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч оршин суугчиддаа зориулсан Sport complex, Усан бассейн, Фитнес заал.

Жилийн 4 улиралд цонхоо нээхгүй байсан ч цэвэр агаараар амьсгалан утаа тоосноос ангид амьдрах боломжийг бүрдүүлсэн агаар цэвэршүүлэх систем.

Аюулгүй байдлаас сэргийлсэн нисдэг тэрэгний зогсоол.
Баярт мөчүүд, ажил хэргийн уулзалтыг нэг дор төвлөрүүлж оршин суугчдынхаа цагийг хэмнэх тав тухтай уулзалтын болон хүүхдийн тоглоомын өрөөг төлөвлөв.

Танилцуулга татах

Төслийн талаарх мэдээлэллийг БРОШУР татах хэсгээс авна уу.
lead flow

Байршил

Төслийн явц

2022.04р улирал