“360 Мандала Тауэр” төсөл “Шилдэг, Шинэ орон сууц”-ны төслөөр шалгарлаа…

Жил бүрийн намар шинэ бүтээн байгуулалт, шинэ орон сууц, дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй барилгын салбарын хөгжлийг олон нийтэд таниулах зорилгоор Барилга Экспо үзэсгэлэнг Барилга.мн-ээс зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд “Монкон Констракшн” ХХК нь “360 Мандала Тауэр” “Мандала Гарден” төслүүдээрээ оролцсон бөгөөд үзэсгэлэнгийн шилдгүүдийг тодруулах мөчид “Шинэ, Шилдэг орон сууц”-ны төслөөр манай “360 Мандала Тауэр” маань шалгарч батламж, цомоо гардан авлаа.

Бидний хичээл зүтгэлийг үнэлэж, бүтээн байгуулж буй барилгуудыг маань итгэн захиалдаг нийт захиалагч нартаа болон хамтран ажилладаг ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч нар,

Мөн хамгийн үнэ цэнтэй бүтээн байгуулагч нар болох компанийхаа нийт ажилтнууддаа халуун баяр хүргэж, талархлаа илэрхийлэе!

Үзэсгэлэнд хамтран оролцсон салбар нэгт бүтээн байгуулагч нартаа болон шагнал авсан бүх шилдгүүддээ баяр хүргэе

Цаашид бид илүү их шинэ шинэ, дэвшилтэт бүтээн байгуулалтыг бий болгож, салбартаа болон Монгол улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдгээ үүгээр уламжлья.

Facebook
Twitter
LinkedIn