Хүмүүс яагаад хөрөнгө оруулалт хийдэг вэ? Хүн амьдралынхаа үндсэн хэрэгцээг (хоол хүнс, орон байр, хувцас, гэх мэт) өөрийн орлогоороо хангаж чаддаг болсны дараа түүнээс давж гарсан орлого нь мөнгөн хуримтлал болж хувирдаг.
Энэхүү хуримтлалаа хэрхэн үр ашигтай зүйлд байршуулах вэ? гэдгээс үүдэн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж эхлэх бөгөөд дараах хөрөнгө оруулалтын хэлбэрүүд түгээмэл байдаг.
- Банк-д хөрөнгө оруулах /Хадгаламжид хийх/
- Үл хөдлөх хөрөнгө худалдан авах
- Үнэт цаас худалдан авах /хувьцаа, бонд, койн, үнэт цаас гэх мэт/
Ихэнхдээ байгууллагын үйл ажиллагаа нь тогтворжсон бизнес эрхлэгчид, ашиг орлогоо улам арвижуулах, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын аргыг ашиглах нь дийлэнхдээ байдаг.

Бид өөрт байгаа хөрөнгөө хадгаламжид түгжих хэрэгтэй юу?
Хадгаламж нь ирээдүйд улам үнэ цэнэ нь буурдаг, өсөх гэхээсээ илүү валютын өөрчлөлтөд өртөх магадлал ихтэй, үр өгөөжөө удаан хугацаанд маш бага харуулдаг хөрөнгө оруулалтын хэлбэр бол үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь өөрийн гэсэн объекттой болох, түүнийгээ түрээслэх хэлбэрээр илүү их ашиг түргэн хугацаанд олж болох, ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх гэх мэт маш олон давуу талтай байдаг.
Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь өөрөө ирээдүйн үнэ цэнэ дээр суурилсан шийдвэр гаргалт болдог. Учир нь олон улсад “Real Estate Investing” буюу үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах арга нь томоохон бизнесменүүдийн хамгийн их анхаарлыг татдагаас гадна тэд үл хөдлөх хөрөнгийг:
- Урт хугацааны мөнгөн орлого, хөрөнгө бий болгож чаддаг
- Ирээдүйд улам үнэ цэнэ нь өсдөг
- Эерэг мөнгөн урсгал бүтээж, байнгын тогтмол орлоготой болгодог хэмээн үздэг байна.
Амжилттай яваа бизнес эрхлэгчдээс гадна, улс орны томоохон эрх мэдэлтэн, эдийн засгийн мэргэжилтнүүд үл хөдлөх хөрөнгө-д хөрөнгө оруулалт хийхийг, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанаас гадна улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулах үйл явц гэдэгтэй санал нэг байдаг
Үл хөдлөх хөрөнгийн алдартнууд хэлэхдээ үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг илтгэж чадах гол үзүүлэлтийг түүний байршил гэж үздэг.
