360/365 Mandala Residential Tower

Өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхаг

Төслийн консепц

360/365 Мандала өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхаг нь хотын амьдрал буцлах шинэ төвд хослон сүндэрлэхээр төлөвлөгдөж бизнесийн төвөөс холгүйхэн хөрст байгалийг мэдрүүлэх алс уудам харууцыг онцгойлон загварчилсан архитектур дизайн, инженерингийн тэргүүлэх шийдлийг нэгтгэн чанар, гоо зүйн хослолыг салбартаа анхлан авчирлаа.
Амьдралынхаа шинэхэн хуудсыг нээж буй танай гэр бүлийн бүхий л хэрэгцээ нь алхах зайд байршихаар төлөвлөгдсөн нь завгүй амьдралд урсах цагийг гэр бүл, бизнестээ эн тэнцүү хуваарилах ХОЛЫГ ХАРСАН боломжийг бүрдүүллээ.

Төслийн байршил

Нийслэл хотын амьдрал буцлах шинэ төв, хөрст байгалийг мэдрүүлэх цэцэрлэгт хүрээлэнгийн хойморт байрлах 365/360 Мандала тауэрууд нь урд зүгтээ Богд хан уул, хойд зүгтээ хотын төв талбай гээд Улаанбаатар хот бүхэлдээ дүүрэн 360 дэлгэмэл өнцөгөөр харах ба жилийн 365 өдрийн турш тав тух, тохилог орчинг мэдрүүлэхээс гадна бүхий л хугацаанд таны хэрэгцээ шаардлагыг хангаж чадах хотын амьдралын оргилыг илтгэх өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхагууд юм.