ТҮГЖРЭЛ БА БАЙРШИЛ

Улаанбаатар хотын иргэд бид амьдралынхаа үнэт цаг хугацааг түгжрэлд элээсээр олон жилийг үджээ. Ганцхан жишээ татахад, хотын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэж үзвэл жилийн 35 өдрийг зам дээр үр бүтээлгүй, дээрээс нь эдийн засгийн хохиролтой өнгөрөөдөг байх нь.

Түгжрэл үүсэж буй шалтгаан:

  1. Улаанбаатар хотын төвд буюу Их тойруу орчимд төр болон хувийн хэвшлийн ихэнх байгууллагын оффис, худалдаа үйлчилгээний төв төвлөрсөн байдаг. Ийнхүү хотын төвд ажлын байрны нягтаршил үүссэнээс гэрээсээ ажил руугаа ирж буцах иргэдийн урсгалд замын хөдөлгөөн саатаж, төдий хэрээр “гэр – ажил – гэр” гэсэн чиглэлд түгжирсээр байна

2. Түгжрэлийн хоёрдогч шалтгаан бол гэрээсээ хол байрлалд сургууль, цэцэрлэгт хамрагддаг асуудал. Судалгаагаар 110 мянган хүүхдийг тээврийн хэрэгслээр сургууль, цэцэрлэгт нь зөөдөг байна. Энэ нь хамран сургах тойргийн хүртээмж болон хүүхэддээ чанартай боловсрол олгох гэсэн эцэг эхчүүдийн хүслээс үүдэлтэй.

Учир иймд сүүлийн жилүүдэд иргэд түгжрэлтэй бүсээс дайжиж, амьдрах орон сууцныхаа байрлалыг ихэд чухалчлах болжээ. Тэгвэл хотын төвөөс 15 минутын зайд байрлалтай 360 Мандала Тауэрт амьдрах нь танд ямар давуу талыг бий болгох вэ?

АЖИЛ РУУГАА ИРЖ ОЧИХОД ТҮГЖРЭХГҮЙ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно байрлалтай учир Олимпын гүүрийг давж, хотын төвд хүрэхэд

  • тээврийн хэрэгслээр 5 минут
  • алхаж хүрэхэд 15 минут зарцуулна.

Ойрын жилүүдэд Имартын уулзвараас баруун тийш 2000 айлын орон сууц урагшаа чиглэлд 540 айлын орон сууц ашиглалтад орохоор байна. Зөвхөн тухайн бүсээр жишээ авахад замын хөдөлгөөний ачаалал улам нэмэгдэж, төдий хэмжээгээр түгжрэлд зарцуулах цаг ихсэх тул “360 Мандала Тауэр” хамгийн ашигтай байрлалтай орон сууц болох нь харагдана.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖ САЙТАЙ  

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Имартын уулзвар орчмын бүсэд хүүхдэд чанартай боловсрол олгохуйц олон тооны сургууль, цэцэрлэг байрладаг. Тухайлбал “360 Мандала Тауэр”-аас

  • 4 минут зайд Олонлог сургууль
  • 5 минут зайд Орчлон сургууль
  • 6 минут зайд International School of Ulaanbaatar
  • 6 минут зайд Singapore School of Mongolia
  • 7 минут зайд Sakura International School
  • 10 минут зайд Orgil School
  • 15 минут зайд American School of Ulaanbaatar

зэрэг сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хичээл сургууль эхлэх, тарах үеийн замын хөдөлгөөний ачааллаас бүрэн ангижирч, хүүхдээ гэрийнхээ ойр байрлах сургуульд хамруулах бүрэн боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын 78 хувь нь түгжрэлтэй байна. Тиймээс мэдээллийнхээ төгсгөлд “Түгжрэлд түгжүүлсээр байх уу? Түгжрэлгүй бүсэд амьдрах сууцаа сонгох уу?” гэдэг асуултын хариултыг танд үлдээе.

Facebook
Twitter
LinkedIn