Монголын хамгийн өндөр барилгууд

Монголын анхны хамгийн өндөр барилга болох 16 давхар орон сууцны барилга 1985 онд Дархан уул аймагт баригдаж байжээ. Тус барилга нь 2009 он хүртэл Монголын хамгийн өндөр барилга өргөмжлөлийг 2009 он хүртэл зүүсэн.

Түүнээс хойш та бүхний сайн мэдэх “Сентрал тауэр” түүчээлэн баригдсан бөгөөд тэр цаг үеэс Улаанбаатар хотод зочид буудал, худалдаа үйлчилгээ, оффисын зориулалттай өндөр барилгууд ээлж дараалан сүндэрлэсээр байна.

Барилга байгууламжийн төвөгшлийг БАРИЛГЫН ӨНДӨР, хүчин чадал, зориулалтаар нь дараах 4 зэрэглэлд ангилдаг.

  • 15метр хүртэлх барилга байгууламжийг БАГА ТӨВӨГШИЛТЭЙ
  • 15метр -31метр хүртэлх барилга байгууламжийг ДУНД ТӨВӨГШИЛТЭЙ
  • 31метр-51метр хүртэлх барилга байгууламжийг ӨНДӨР ТӨВӨГШИЛТЭЙ
  • 51метр-ээс дээш хүртэлх барилга байгууламжийг ОНЦГОЙ ТӨВӨГШИЛТЭЙ

Хамгийн өндөр барилга болох 51 метрээс дээш онцгой төвөгшилтэй барилга нь “Чухлын зэрэглэлээр” нэгдүгээрт бичигддэг мэргэжлийн байгууллагын өндөр хараа, хяналтын доор баригддаг.

Тэгвэл одоогоор Монголын хамгийн  өндөр орон сууц болох 108 метр “360/365 Мандала Тауэр” өндөр зэрэглэлийн хос цамхгийн төсөл нь их хотод шинэ өнгө төрх, онцгой өнгө үзэмжтэйгээр сүндэрлэж байна.

Тус хос цамхгийн эхний ээлж “360 Мандала Тауэр” ашиглалтад ороход тун бага хугацаа үлдлээ.

Facebook
Twitter
LinkedIn