Их хотод өнгө нэмсэн үнэ цэнэтэй төсөл 360 Mandala Residential Tower

Ю Эй Пропертиз ХХК-н захирал А.Урангоо ярьж байна

Гурван жилийн өмнө цар тахал дэгдэж хөл хорио тогтоогүй, хүссэн газар луугаа аялж болдог сайхан цаг үе байж. Нөхөртэйгөө Канадын Ванкувер хотод найзынхаа хуриманд очихдоо бас ч үгүй олон жил Монголдоо олон үл хөдлөх хөрөнгүүдийн борлуулалт дээр ажилласан туршлагаараа судалгаа хийн тэндхийн үл хөдлөхийн агент эмэгтэйг хэдэн өдөр залхтал нь дагуулж явж хэдэн гоё байрууд үзсэний эцэст нэг нь маш их таалагдаж сэтгэлд ойр үлдсэн юм. Бүх юмандаа ойр байрлалтай барилга байсан. Тиймдээ ч миний хамгийн түрүүнд зөвлөдөг зүйл бол бүх юмандаа ойр байр сонгож, амьдралынхаа цаг хугацааг ашигтай байлгаарай гэдэг юм.

Барилгын чанар, үнэ, байршил, харагдах орчин, мөн амьдралд хамгийн үнэтэй цаг хугацааг хэмнэх гэсэн 5 хүчин зүйлийн нандин тохироо бүрдсэн орон сууц, үл хөдлөх хөрөнгийг л үнэлдэг болсон”

Хүүхдүүд маань сургуулийн насных болоод ч тэр үү дараагийн 10 жил сургуульд нь зөөх их ажлыг товчлох зорилгоор байрлалд үнэнхүү ач холбогдол өгдөг хүн билээ би. Байрлал сайтай л бол ямар ч байшинг гоё болгож болдог гэдгийг туршлагаараа мэдэх болохоор цаг хугацааны үнэ цэнэ амьдрах орчин болоод амьдралын хэмнэлд алдагдахгүй байх нь хамгийн чухал.

Их хотод өнгө нэмсэн үнэ цэнэтэй төсөл "360 Mandala Residential Tower" (фото 3)

 

Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтыг олон жил хийхээр барилгын чанар, үнэ, байршил, харагдах орчин, амьдралд хамгийн үнэтэй цаг хугацааг хэмнэх гэсэн 5 хүчин зүйлийн нандин тохироо бүрдсэн орон сууц, үл хөдлөх хөрөнгийг л үнэлдэг, бас борлуулахыг ч хүсдэг болчихдог юм байна.

Өнөөдөр хэн нэгэн надад хотын хүссэн газраа сонгоод барилга барь гэвэл магадгүй би хотын төвд хамгийн ойр, Edge of the city болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн харагдах байрлалыг сонгох байсан. Хувьдаа бодож явдаг энэхүү төсөл амьдрал дээр бий болчихоод байгаатай саяхан танилцлаа. Тодруулбал, урагшаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Богдхан уул, харин хойшоо хотын төв харагдах, хотын хамгийн сайн сургуулиуд төвлөрөл цэгт байрших, хотын төв рүү шинэ гүүр даваад тавхан минутанд орчих боломжтой, 360 градус харах орчинтой, өндөр зэрэглэлийн тауэр сүндэрлэн боссон нь ‘360 Мандала тауэр’ байлаа.

Их хотод өнгө нэмсэн үнэ цэнэтэй төсөл "360 Mandala Residential Tower" (фото 4)

 

Монкон хэмээх энэхүү барилгын компанийг гадаадад мэргэжлээрээ сурч ирсэн миний үеийн залуучууд хүчээ нэгтгэн байгуулсан. Өмнө нь хэсэг хугацаанд уг компанийн хөрш оффист байрлаж байсны хувьд би Монкон группийн барьж байгуулсан нэлээдгүй олон төслийн онцлогуудыг олж харсан юм. Мэргэжлийн өвчин ч гэх юм уу, борлуулалтыг нь ч хүртэл тандаж асуудаг байлаа… Миний мэдэхийн барилгын 60 гаруй төсөл дээр ажилласнаас өөрсдийн хэрэгжүүлж буй тав дах төсөл нь ‘360 Мандала тауэр’ юм. Энэ төсөл нь барилгын төлөвлөлт, хийцээрээ “Азийн шилдэг Архитектур” хэмээх шагналыг 2018 онд хүртэж байсан билээ.

Хэн ч амьдралынхаа үнэтэй цаг хугацааг түгжирч машинд өнгөрөөхийг хүсэхгүй. Өөрийгөө болон үр хүүхдээ хүндэлдэг хүмүүс үргэлж байршлын давуу талыг харж сонголт хийдгийг би мэднэ.

Их хотод өнгө нэмсэн үнэ цэнэтэй төсөл "360 Mandala Residential Tower" (фото 5)
Их хотод өнгө нэмсэн үнэ цэнэтэй төсөл "360 Mandala Residential Tower" (фото 6)

 

Түүнчлэн барилга орон сууц нь хүний хөдөлмөрийн үр дүн болохоор энерги гэж нэг хүчин зүйл үйлчлээд байгаа юм шиг надад санагддаг юм. Монкон-ийн мэргэшсэн баг хамт олон хүний хөрөнгийг зөв зүйлд зарцуулсан, сэтгэл шингэсэн шийдэл бүтээж, харагдах орчин болоод амьдрах байршлын хувьд таатай, хотын төвтэй ойр час хийсэн чанартай тауэр босгосонд баяртай байна. Өндөр зэрэглэлийн орон сууц гэдгээрээ бас нэг онцлогийг нь дурдахгүй өнгөрч болохгүй нь. Жилийн дөрвөн улирал утаагүй, цэвэр агаараар амьсгалах боломжийг бүрдүүлж айл бүрт агааржуулалтын системийг шийдэж өгсөн нь Монголдоо анхдагч болж, орон сууцны шинэ жишгийг тогтоож чаджээ.

Үл хөдлөх хөрөнгө авахаар төлөвлөж байгаа бол гаднаас нь хараад өнгөрөх биш заавал нэг, хоёр удаа очиж үзэж амьдралын хэмнэлдээ зохицох эсэхийг шалгаж, үл хөдлөхийн зөвлөхүүдтэй зөвлөлдөж, хамгийн чухал нь авахгүй байсан ч хамаагүй заавал очиж үзэх хэрэгтэй. Борлуулагчид бид тэр тал дээр үнэгүй тусалдаг хүмүүс.

Их хотод өнгө нэмсэн үнэ цэнэтэй төсөл "360 Mandala Residential Tower" (фото 7)
Их хотод өнгө нэмсэн үнэ цэнэтэй төсөл "360 Mandala Residential Tower" (фото 8)

За тэгээд мэдээж бүгд үнийг нь мэдэхийг хүсэх байх. Ер нь би хэлээд л байдаг, хэлэх ч юу байх вэ, өөрийн сошиал хуудаснууд дээр бичээд л байдаг. Эртхэн захиалбал ихийг хэмнэдэг шүү!

Та бүхэндээ зориулж энэхүү нийтлэлийг бичсэн шалтгаан бол ‘360 Мандала тауэр’-ыг миний өнцгөөс харж, яг л New York-ийн Central Park шиг тэнгэр баганадсан барилгуудаар хүрээлэгдсэн, ногоон байгууламждаа хамгийн ойр, Улаанбаатар хотын шинэ ‘high rise living’ болж буй энэ тансаг байршилд амьдралынхаа шинэ хэмнэлийг бүтээж эрч хүчтэй, шинэлэг амьдраасай гэж хүссэндээ бичсэн юм. Хэн нэгэн хүний сонголтод зөвөөр нөлөөлөх байх гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэдээлэл бусдад харагдахгүй болно.

Сошиал холбоос

Холбоос :

Хуулах