ГАДНААСАА Ч, ДОТРООСОО Ч ҮЗЭСГЭЛЭНТЭЙ 360 МАНДАЛА ТАУЭР

Хүн харж мэдэрдэг, тэр утгаар нь орон сууцны харагдацыг 2 янзаар тайлбарлавал

  • Орон сууцны гадна болон дотор засал нь нүдэнд ил харагдах хэсэг бөгөөд амархан уйдахуйц, тодорхой хугацаанд өөрчлөлт шинэчлэлт хийж болдог зүйл. Тодруулбал – Interior, Exterior
  • Харин дотор талаас гадагшаа харагдах харагдац буюу гадна орчныг тольдоход нүдээр дамжуулж тархинд очих амьд мэдрэмжийг өдөөх бөгөөд, өөрчлөлт шинэчлэлт хийхэд бусад хүчин зүйлээс хамаарах өндөр магадлалтай байдаг тул урт хугацаанд нь бодож сонгох нь чухал юм.

Сайхан, таатай мэдрэмж төрүүлдэг уран зургийг хараад хүмүүс үздэг яруу найраг ч гэлцдэг. Гадны орнуудад ихэвчлэн цэцэрлэгт хүрээлэнтэй ойр байршилд байх орон сууцнууд хамгийн их эрэлттэй байдаг ба шалтгааныг тайлбарлавал харагдац болон агаарын шинж чанартай холбодог.

Тэгвэл барилгын гадна ханыг:

  • Харагдац идэвхтэй дэмждэг гадна хана
  • Харагдац бага дэмждэг гадна хана гэж ангилбал, Улаанбаатар хотод байгаа орон сууцнуудын дийлэнх нь харагдац бага дэмждэг төрөлд багтах бөгөөд тэдгээрийг хөөсөн хавтангаар гаднаас нь бүрж дулаалдаг.

~ Цаг уурын ижил нөхцөлтэй гадны хотуудад харагдац идэвхитэй дэмждэг шалнаас тааз хүрсэн том цонх, шилэн фасадыг түлхүү хэрэглэдэг болоод удаж байна ~

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэргэлдээ дэлгэмэл өнцөгөөр харах боломжийг бүрдүүлсэн навчин хэлбэртэй, өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл болох 360 Мандала Тауэр нь дотроосоо гадагш харах харагдац нь нүд хужирлам үзэсглэнтэй…

Тус төслийн гадна ханыг /чанараараа дэлхийд тэргүүлдэг ХБНГУ-ын SCHUCO брэнд/-ийн 3 давхар шил бүхий фасадаар хийж байгаа нь, байж болох хамгийн сайн зохицлуудын нэгдэл юм.

Шилэн фасад яригдаж эхлэхэд хамгийн түрүүнд дулаан тусгаарлах чадвар маш чухалд тооцогддог. Энэ талын тооцоо судалгааг маш сайн хийх хэрэгтэй болдог. Гадны орнуудад орон сууц худалдан авагчийг хангалттай тооцоо мэдээллээр хангадаг бөгөөд хүрээлэн буй орчны нөлөөг барилга тус бүр дээр гаргаж, газар хөдлөлт, хөрс, цас, бороо, салхи, нарны туяа нэвтрүүлэлт, дулаан алдагдал, ус тусгаарлалт, дуу чимээ тусгаарлалт гэх мэтээр тооцоолон танилцуулдаг.

Хүйтэн сэрүүний улиралтай аль ч улс оронд, орон сууц худалдан авах гэж байвал эрчим хүч хэмнэлтийн тооцоо дүгнэлттэй нь танилцах эрх бүрэн нээлттэй байдаг. Сүүлийн жилүүдэд эко систем, ногоон технологи, эрчим хүч хэмнэлтийг тэргүүн зэрэгт тавьдаг болсон. Бидний сайн мэддэгээр цахилгаан бараан дээр эрчим хүч хэмнэлтийг A.B.C.D.E гэхчилэн ангилсан байдаг, яг түүнтэй ижил барилгыг бас бүхлээр нь эрчим хүч хэмнэлт, дулаан алдагдлын зэргийг нь тооцож аудитын эрх бүхий аж ахуй нэгж дүгнэлт гаргадаг.

Тэгвэл 360 Мандала Тауэр төслийн хувьд эрчим хүчний хэмнэлтийн аудитын дүгнэлтэнд үндэслэсэн тооцоо судалгаатайгаар барилгын бүрдэл хэсгүүдээ тоноглож өгсөн байдаг тул эрчим хүч хэмнэлтийн А зэрэглэлд багтдаг.

Анхааран уншсан танд баярлалаа,

Та төслийн явцтай танилцаж, борлуулалтын албатай холбогдохыг хүсвэл 7533-0000 дугаарын утсаар холбогдоорой.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэдээлэл бусдад харагдахгүй болно.

Сошиал холбоос

Холбоос :

Хуулах