“БИДНИЙ ЗҮТГЭЛ, ХӨГЖЛИЙН ТУЛГУУР” уриатай “Монкон Групп” ХХК нь анх 2006 онд байгуулагдан барилгын зураг төслийн үйл ажиллагаагаар бизнесийн гараагаа эхэлж 2010 оноос барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын салбарт өргөжин тэлсэн билээ.
Өнөөдөр бид 10 гаруй охин компани, 600 гаруй ажилтантайгаар барилгын зураг төсөл, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, барилгын ашиглалт үйлчилгээ, банк бус санхүү, боловсролын салбаруудад хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулж байна. Барилгын 60 гаруй төсөл хэрэгжүүлсэнээс өөрсдийн хөгжүүлсэн 6 үндсэн төслийн нэг нь “360 Mandala Residential Tower” өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхаг юм.
Бид бизнесийнхээ хүрээнд захиалагч, хэрэглэгчиддээ барилгын зураг төслөөс эхлээд түлхүүр гардуулах хүртэлх цогц үйлчилгээг хүргэн, төсөл бүрийг чанартай, баталгаатай гүйцэтгэх тал дээр чадварлаг, мэргэжлийн баг бүрэлдэхүүнээр ажиллаж байна.