360 Mandala Residential Tower

Өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхаг

Архитектур шийдэл

Навчин хэлбэр бүхий дүрслэлтэй Мандала тауэр нь нийтлэг хэв шинжтэй  барилгаас ялгагдах хамгийн том давуу тал нь панаром буюу дэлгмэл өнцөгөөр орчин тойрноо харах боломжийг бүрдүүлсэн нь Улаанбаатар хотыг бүрэн тольдох боломж олгоно. Барилгын ерөнхий байгуулалт нь гадна орчинг чөлөөтэй тольдох 360 хэмээр харах бөгөөд дотор орон зайн төлөвлөлтийн хамгийн оновчтой шийдэлтэй нь оршин суугчдын аюулгүй байдал, хэрэгцээтэй бүхнийг хангах үйлчилгээ, чанар болоод шинэлэг дизайн гээд олон шалгуурыг хангаж, дээд зэрэглэлийн орчинд тав тухтай, амар амгалан, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэв.