ХОЛЫГ ХАРЪЯ

ХОЛЫГ
ХАРЖ

ИЛҮҮГ
МЭДЭР

Төслийн консепц

360/365 Мандала өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхаг нь хотын амьдрал буцлах шинэ төвд хослон сүндэрлэхээр төлөвлөгдөж бизнесийн төвөөс холгүйхэн хөрст байгалийг мэдрүүлэх алс уудам харууцыг онцгойлон загварчилсан архитектур дизайн, инженерингийн тэргүүлэх шийдлийг нэгтгэн чанар, гоо зүйн хослолыг салбартаа анхлан авчирлаа.
Амьдралынхаа шинэхэн хуудсыг нээж буй танай гэр бүлийн бүхий л хэрэгцээ нь алхах зайд байршихаар төлөвлөгдсөн нь завгүй амьдралд урсах цагийг гэр бүл, бизнестээ эн тэнцүү хуваарилах ХОЛЫГ ХАРСАН боломжийг бүрдүүллээ.

Архитектурын шийдэл

360/365 Мандала Тауэр хос цамхаг нь өнөө цагийн уран барилгыг илэрхийлэх Испани архитекторын ур ухаан шингэсэн инженерингийн тэргүүлэх шийдэл бүхий чанар болоод гоо зүйн хослолоороо нийслэл хотод шинэлэг өнгө төрхийг бүрдүүлэн сүндэрлэж байна. Уг төсөл нь Азийн шилдэг Архитектурын дизайнтай орон сууцны төслөөр “Asia Property Awards”-ийн шагналын хүртсэн.

Барилгын бүтээц

Өндөр барилгын норм, дүрмийг үндэслэн дэлхийн жишиг чанар, стандартын дагуу нэмэлт туршилт, судалгааны үр дүнд тулгуурлан барилга бүтээцийн нарийнчилсан тооцоо хийсэн ба барилгын буурь хөрснөөс эхлээд барилга бүтээцийн системийг бүхэлд нь дотоодын болон гадаадын лабораторийн мэргэжлийн баг, салбарын экспертүүдтэй хамтран хамтран ажилласан. Тайван улсын Federal Engineering Consultans компани, Тулга Проект ХХК-ийн өндөр түвшний мэргэжилтнүүдтэй хамтран зөвхөн энэхүү барилгад зориулсан цор ганц загварын бүтээн салхины динамик туршилтыг хийсэн ба газар хөдлөлтийн болон салхины үйлчлэлд хамгийн сайн ажиллагаатай шийдлийг гарган барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Төслийн зохион байгуулалт

Төслийн зохион байгуулалт

*Та зурган дээр дарснаар өрөөний зохион байгуулалттай дэлгэрэнгүй танилцах боломжтой.

ОРШИН СУУГЧДАД

ЗОРИУЛСАН ТӨЛӨВЛӨЛТ

Худалдаа үйлчилгээ, усан бассейн, фитнес заал, хурлын өрөөг нэг дор төвлөрүүлсэн нь цаг зав багатай их хотын оршин суугчдын хамгийн хэрэгцээт төлөвлөлт билээ.

Консьерж

үйлчилгээ 

Таны амьдралын алтан цагийг хэмнэх, тав тухыг бүрэн мэдрүүлэх Консьерж үйлчилгээг төлөвлөв. Их хотын завгүй иргэн танд зориулсан өдөр тутмын ажлыг хөнгөвчлөхөд туслах үйлчилгээ юм.
Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч оршин суугчдадаа зориулсан Спорт компекс, Усан бассейн, Фитнес заалыг төлөвлөв.

Үйлчилгээний

лобби 

Тансаг гантиг шал болон зөөлөн шаргал хана зэрэг тав тухтай, тансаг интерьерээр лобби хэсгийг тохижуулсан нь танд болоод таныг зорин ирэх зочдод тансаг мэдрэмжийг мэдрүүлэх болно.

Төслийн байршил

Хотын хамгийн том ногоон байгууламж болох цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно олон тооны сургууль, цэцэрлэгүүдэд ойр, замын түгжрэлд өртөхгүйгээр хотын төврүү 15 минутад л алхаад орох боломжтой, нэг дороос бүхий л хэрэгцээгээ хангахаар төлөвлөгдсөн онцгой давуу талтай.